Буддын логикийн хөгжил
Учир шалтгааны ухаан буюу буддын логик нь их таван ухааны нэг юм.
Ер нь логик гэдэг бол хүний сэтгэхүйг судалдаг шинжлэх ухаан юм. Сэтгэхүйг судлахдаа биднийг хүрээлэн буй юмс, үзэгдлийг танин мэдэх хэрэгсэл болох үүднээс нь авч үздэг, мэдлэгийн бүх салбарт аргын хувьд хэрэглэгддэг онцлогтой ухаан. Энэ ухааныг судалж мэдсэн хүн аливаа сургаал хүн аливаа номлол, үзэл бодол дахь сэтгэхүйн алдаа мадаг, зөрчлийг шүүн тунгааж чухам аль нь учир зүйн хувьд зөв, аль нь буруу, ташаа болохыг тогтоож чадна.
Учир шалтгааны ухаан нийтийн ухаан болох тул түүнийг гадаад болон дотоод тогтсон таалалтнууд, өөрөөр хэлбэл, буддын болон буддын бус шашин гүн ухааныг сурч судлагчид аль аль нь ялгалгүй үзэж судалдаг. Нүдгүйгээр нүдний мэдлийн баригдахууныг харж болдоггүйн адил учир шалтгааны ухаанд суралцахгүйгээр бусад мэдлэг ухааны орнуудад нэвтрэх боломж үгүй хэмээн мэргэд үзсээр иржээ.
Буддын учир шалтгааны ухааны үндсэн ном зохиол нь Энэтхэгийн буддын алдарт сэтгэгч, логикч Дигнага зуун),' Дхармакирти (VII зуун) нарын бүтээлүүд юм.
Дигнага их, бага хөлгөний номонд төгс мэргэн, алдарт гүн ухаантан Васубандхугийн шавь юм. Тэрээр шалгадаг ухаанаар багшаасаа илүү гарсан шавь нь хэмээн алдаршжээ. Дигнагаг төвдөөр Чоглан (Зүгийн заан) гэдэг.
Дигнага ихэнхдээ Наландад суун ном зохиолоо туурвидаг байсан ба хожим нь Энэтхэгийн олон хийд, сургууль номын газраар явж ном хаялцан, тэрс үзэлтнүүдийг номоор даван номхотгож, сургаал номлолоо айлдах болжээ. Тэрээр нийтдээ 130 орчим зохиол бичсэнээс Төвд, Монголын мэргэдийн дунд тархаж, тэдний гарын авлага болсон хотлоос түүсэн, Шалгадаг хотлоос түүсний тайлбар, Зорилго бэлгэдэхүй, Зорилго бэлгэдэхүйн тайлбар, Гурван цагийн бэлгэдэхүй, Шалгадгийн шастир ухаан дур орохуй, Учир шалтгааны хүрдийг нотод буулгахуй - эл долоо болно. Эдгээр зохиол Монгол Данжуурын 183 дугаар ботид буй.
шалгадаг ухааны нэр томьёо, ойлголтыг нэг мөр болгон цэгцэлж, судалж эзэмшигч хэн бүхнийг эндүүрэл ташаарлаас сэргийлүүлэх зорилгоор энэхүү зохиолыг бичсэн байна.
Дигнага эл зохиолдоо өөрөө дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм. Түүний зохиолуудад мөн Энэтхэгийн Дхармакирти, Дхармоттара, Чандрагомин, Төвдийн Жалцав Дхармаринчин, Анхдугаар далай лам Гэндэндүв, Монголын Агваандандар лхарамба, Агваандорж гавж, Содномжамц ловон нарын олон мэргэд тайлбар хийн дэлгэрүүлжээ.
Дигнагагийн зохиолуудад тулгуурлан учир шалтгааны ухааны чанад утгыг нээн, тайлбар болон бие даасан бүтээлүүд туурвисан Энэтхэгийн бас нэг нэрт логикч бол Дхармакирти буюу Ловон Чойдаг юм.
Дхармакиртийг буддын учир шалтгааны ухааныг шимтэн судалж эхлэх үед Дигнага хэдүйнээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байсан учир түүний дотно шавь ловон Ванчүгдэ (Ишварасена)-гээр Дигнагагийн шалгадаг ухааны онолыг заалган хөтлүүлж, ном хаялцах ухаанд сайтар суралцжээ. Дхармакирти нь Дигнагагийн “Шалгадаг хотлоос түүсэн"-д тайлбар хийн дэлгэрүүлж, “Шалгадгийн долоон
Дигнага
Тэр дотроос учир шалтгааны ухааны зава болсон зохиол нь “Цадмын до" гэж алдаршсан “Шалгадаг хотлоос түүсэн” хэмээх эхний шастир юм. Уг зохиол 6 бүлэгтэй. Тэр нь: Илтийн бүлэг, Өөрийн утгыг даган үлихийн бүлэг, Бусдын утгыг даган үлихийн бүлэг, Үлгэр хийгээд засдаг үлгэрийг шинжлэхийн бүлэг, Бусыг арилган шинжлэхийн бүлэг, Таслан шинжлэхийн-бүлэг - эдгээр болно.Тус зохиолын эхлэл болон төгсгөлийн үгэнд тодорхой өгүүлснээс үзэхэд: аймаг* гэж алдаршсан долоон шастирыг туурвисан байна. Тэдгээр нь: Шалгадгийн тийн тайлбар, Шалгадгийн тийн магадлал, Ухааны дусал, Нотлолын дусал, Барилдлага бэлгэдэхүй, Бус үндсийг бүтээхүй, Тэмцлийн ухаан - эл долоо болно. “Шалгадгийн тийн тайлбар" буюу монголын мэргэдийн дунд Намдэлзава гэж алдаршсан эхний бүтээл нь учир шалтгааны гүн ухааныг судлах үндсэн зава
Эдгээр бүтээлүүдийн гүн утга, ач тусыг тодорхойлж Цахар гэвш Лувсанчүлтэм бичихдээ: “Ухаантан мэргэдийн эрхэт Дхармакиртийн зохиосон учир хэмжээнийг мэдэх энэ долоон шастар нь замбутивд удирдагч бурханы шашныг гийгүүлэн үйлдэгч, ургамал наран саран мэт хэмээн алдаршсан тэдгээрийг судлагдахуй” гэсэн байдаг.