📚 ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД 📖
1923. ЗХУ-ын Ардын жүжигчин, инээдмийн киноны мастер, найруулагч Леонид Гайдай мэндэлжээ
1924. ЗХУ-ын хамгийн том кино студи “Мосфильм” байгуулагдав. Тус студид өнөөг хүртэл нийт 2500 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ
1931. Чарли Чаплины хамгийн алдартай кинонуудын нэг “Их хотын гэрэл” киноны нээлт болов
1933. Адольф Хитлер Германы рейхсканцлераар томилогдов. Жилийн дараа тэрээр ерөнхийлөгч болон бүх цэргийн ерөнхий командлагч болжээ. Ингэж Германд фашист дэглэм тогтов
1948. Швейцарын Санкт-Морицэд дайны дараах анхны олимпын наадам нээлтээ хийв. Тус наадмыг “сэргэн мандалтын тоглолт” гэж нэрлэсэн бөгөөд уулын цана энэ наадмаас эхлэн олимпын төрөл болов #aistglobaltv